Ерөнхий сайд Сөүл дэх “Монгол сургууль“-ийн үйл ажиллагаатай танилцжээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Zasag Oyun-Erdene/so ailchlal/328743165_589788379723484_6105728711086840686_n.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Дог Сү-гийн урилгаар 2023 оны хоёрдугаар сарын 13-17-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийж буй. Түүний БНСУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байгаа бөгөөд тэрбээр Сөүл дэх “Монгол сургууль”-ийн үйл ажиллагаатай танилцсан байна.

1999 онд анх 8 хүүхэдтэйгээр дугуйлан хэлбэрээр ажиллаж эхэлсэн энэхүү сургууль 2014 онд сургуулийн шинэ байртай болж, одоо 24 үндсэн багш, 8 цагийн багш, 342 сурагчтайгаар ажиллаж байгаа аж.

legacy:Zasag Oyun-Erdene/so ailchlal/330233680_728042728942238_1293704898018090670_n.jpg legacy:Zasag Oyun-Erdene/so ailchlal/329004053_5908384922564600_394948203199673304_n.jpg