Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ШУУД: Хөгжлийн банкны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулах санал гаргалаа
10

Түр завсарлаад байсан Хөгжлийн банкны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хуралдаанаар Хөгжлийн банктай холбоотой гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд хамаарах 460 гаруй хавтаст хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Улаанбаатар Чуулгын байранд болж байгаа юм.
Хуралдаанд өмгөөлөгчдийн зүгээс хэлэлцүүлгийг хаалттай явуулах санал гаргалаа.
Прокуроруудын зүгээс өмгөөлөгчдийн гаргаж буй хүсэлт нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэлээ. Тиймээс шүүх уг асуудлаар зөвлөлдөхөөр боллоо.



