С.Эрдэнэ: Би Л.Гантөмөрт “Удирдлагын бүтэц, дүрэм журам ямар байхыг зарчмын хувьд хатуу тохирвол асуудлыг ярьж болно“ гэдгээ хэлсэн

Улс төр
UBn teamУнших: 1 мин 22 сек
70
legacy:Erdene gishuun/ыа.jpg

АН-ын дарга асан С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УДШ-ээс Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэчихлээ. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-УДШ-ийн албан ёсны тогтоол шийдвэр бидэнд хараахан ирээгүй. Тогтоол шийдвэр ирэхээр ямар хууль заалтыг үндэслэж бүртгэсэн нь тодорхой болох байх. Түүнийг үзэж байж эцсийн шийдвэрээ хэлнэ. Өчигдөр АН-ын даргын зөвлөл хуралдаж, хоёрдугаар сарын 18-нд АН байгуулагдсаны 33 жилийн ойг тохиолдуулан Үндэсний хуралдааныг хийхээр товлолоо. Аөрсдийгөө ҮБХ-ны гишүүд гэж нэрлээд, хууль бус хурал зарласан, дүрмийн, журмын бус, хуульд заагаагүй, эрх зүйн баримт гэрчилгээгүй хүмүүс хурал хийж, хэн нэгнийг намын даргад нэр дэвшүүлээд, УДШ-ээр батлуулсан. УДШ материалыг нь хүлээн авч, бүртгэх үйл ажиллагаа явууллаа. Энэ нь хуулийг дэндүү бүдүүлэг, улстөрийн хүчирхийллийг ил тод, улаан цагаан явуулсан үйл ажиллагаа болсон. Шүүх засаглалын оройд байх ёстой. Шүүх шударга ёсны манаанд зогсож байгаа хүмүүс. Гэтэл ийм хүмүүс хуульгүй, шударга бус үйлдлийн тод томруун жишээ болж хувирч буйд харамсаж байна.Эрх мэдэлтнүүдийн гал хөл болж байгаад харамсаж байна. Дээд шүүх ийм хуульгүй, дүрэмгүй байхаар бид хэнд итгэх вэ.

Л.Гантөмөрийн, Д.Ганбатын материалыг өгөөд 11 л хоносон. Энэ нь тус материалтай бүрэн танилцах хуулийн хугацаа мөн үү. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх газар улсад бүртгэлтэй байх ёстой. Хууль ёсны эрхтэй байх ёстой. Эрх аваагүй байгууллагыг хууль ёсны гэж үзэхгүй.

Гэтэл Л.Гантөмөр, С.Баярцогт нарыг дэвшүүлээд байгаа, өөрсдийгөө ҮБХ-ны гишүүдийг хэн зөвшөөрсөн юм. Тэд нарт ямар тамга байгаа юм бэ. Ямар гэрчилгээтэй юм. Үйл ажиллагаа явуулах эрхзүйн ямар боломж байгаа юм. Байхгүй шүү дээ. Өөрсдийгөө ҮБХ-ны гишүүд гээд энд тэндээс эрээвэр хураавар баахан хүмүүс цуглачихсан.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Тэнэгийг яах уу

  • З
    Зочин

    Зөв хууль гууль болжээ.

  • Z
    zochin

    MANiin ugaadasnii gulug adgiin shaar

  • З
    Зочин

    Жинхэнэ бүдүүлэг эрээ цээргүй хүн бол эрдэнэ...

  • З
    Зочин

    АН хуваагдсан нь цаанаа учиртай. Энэ нам угаасаа нийлэх боломжгүй шүү дээ. Салсан эхнэр нөхрийг буцааж суулгана гээд хүчээр нийлүүлж болохгүй шиг АН эвлэрэхгүй. Тийм болохоор болохгүй юмыг салгаадтусад нь гэрчилгээ аваад хоёр өөр нам байгуулаад явахаас өөр замгүй. АН1 болон АН2 гэж нэрлэвэл болно. Тэгээд гишүүд нь хуваагдаад явбал дээр.

  • Б
    Бах

    Чамд тэгж барцаалагддаг юмуу гудманд лааз өшиглөж байж өөрийгөө бүү үнэд оруул новшоо

  • З
    Зочин

    Ичидгүй хүүрээ чамайг монголын ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй байгааг чамайг эсэргүүцэж байгааг чи ойлгож хараасай муу тэнэг мал