Х.Баттулгад байсан АН-ын тамгыг Лу.Гантөмөрт хүлээлгэн өгчээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:AN/331523592_5410572435710162_6571939935334859851_n.jpg

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар Л.Гантөмөрийг АН-ын даргаар албан ёсоор бүртгэсэн. Гэвч АН-ын дарга асан С.Эрдэнэ "Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Албан ёсны тамга, тэмдэг бүх зүйл надад байгаа" хэмээн мэдэгдээд байгаа юм.

Харин өнөөдөр АН-ын ЕНБД асан И.Мөнхжаргал АН-ын дарга Л.Гантөмөрт АН-ын тамгыг албан ёсоор хүлээлгэн өгчээ. Тодруулбал, тус тамга нь АН-ын даргаар УИХ-ын гишүүн Ц.Тувааныг сонгогдоход С.Эрдэнэ хүлээлгэн өгч байсан. Улмаар уг тамга нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-ын даргаар сонгогдоход Х.Баттулгад очсон байдаг.

Гэвч С.Эрдэнэ намын даргын сунгааг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн уг тамгыг хүчингүй болгуулж, өөрөө шинэ тамга хийлгэн авсан байдаг юм.