Б.Жагар “Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам“-аа бүртгүүлэх хүсэлтийг дахин УДШ-д хүргүүлжээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:jagar/Tamga.jpg

Иргэн Б.Жагараас Улсын дээд шүүхэд 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр өргөдөл ирүүллээ. Уг өргөдөл нь “Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам (САИНН) үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх” агуулгатай байна.

Сануулахад, тэрбээр өмнө нь тус намыг бүртгүүлэх хүсэлтийг УДШ-д хүргүүлж байсан ч Дээд шүүхээс Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэж, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намын дарга гэх Б.Жагарын улс төрийн намыг шинээр үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр гаргасан хүсэлтийг хангахгүй орхисон байдаг.