Т.Доржханд: Өөрсдөөсөө галыг холдуулах байдлаар ХБ-ны хэргийн шүүх хурлыг ХААЛТТАЙ хийж болохгүй

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:Dorjhand gishuun/280435673_5273146149411529_2841963703857231417_n.jpg

УИХ-ын гишүүн Т.Доржханд Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Нийтээрээ Хөгжлийн банкны асуудлаар хоёр жил хөөцөлдлөө. Парламентийн түвшинд ард түмэнтэйгээ адил мэдээлэлтэй болсон. Хөгжлийн банкны шүүх хурлыг хаалттай хийж болохгүй. Хууль шүүхийн байгууллагад нөлөөлөх боломж байхгүй. Гэхдээ иргэдийн дунд хүлээлттэй маш олон хэрэг байгаа. Үүнийг өмнөх жишгээр хаацайлж, дотроо ял наймаалцах аль эсвэл гэмгүй хүнийг хэлмэгдүүлж, өөрсдөөсөө галыг холдуулах байдлаар явж болохгүй. Хариуцлагатай ажиллаарай" гэв.