Б.Батцэцэг: Чех улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын 12 мянга гаруй иргэн тэтгэврээ шилжүүлэн авах боломжтой боллоо

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Battsetseg said/зураг11 (60).jpg

Манай улсын 12 мянга гаруй иргэн Чех Улсад амьдардаг. Тус иргэд тэтгэврээ шилжүүлэн авах боломжтой болсон талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээллээ. Тэрбээр "Нийгмийн хамгааллын тухай Монгол, Чех хооронд байгуулсан хэлэлцээр өнөөдөр буюу 2023.03.01-ний өдөр хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэллээ. Чех Улсад ажиллаж, амьдарч буй манай 12 гаруй мянган иргэний нийгмийн баталгаа хангагдаж, тэтгэврээ шилжүүлэн авах боломжтой боллоо" гэжээ.

— Battsetseg Batmunkh (@BattsetsegBatm2) March 1, 2023