С.Эрдэнэ: Л.Гантөмөр анх бүртгүүлэхдээ бүрдүүлэх баримтдаа улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувийг өгөх ёстой байсан

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
20
legacy:Erdene gishuun/ыа.jpg

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан өчигдөр /2023.03.07/ болж, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нараас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэн “... намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй хаяж үрэгдүүлсэн” гэх үндэслэлээр улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох боломжгүй гэж үзсэн.

Тэгвэл эл асуудалд С.Эрдэнэ өөрийн байр сууриа твиттер хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. Тодруулбал, "Дээд шүүхээс Л.Гантөмөрт улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох боломжгүй гэсэн шийдвар гаргасан байна. Л.Гантөмөр анх бүртгүүлэхдээ бүрдүүлэх баримтдаа улсын бүртгэлийн гэрчилгээний хувийг эх хувиар нь өгөх ёстой байсан. Хууль ёсны АН-ын тамга гэрчилгээ хурлын протокол аль нь ч Дээд шүүх дээр очоогүй" хэмээжээ.

Дээд шүүхээс Л.Гантөмөрт УБГэрчилгээг дахин олгох боломжгүй гэсэн шийдвар гаргасан байна! Л.Гантөмөр анх бүртгүүлэхдээ бүрдүүлэх баримтандаа УБГэрчилгээний хувийг эх хувиар нь өгөх ёстой байсан! Хууль ёсны АН-ын тамга гэрчилгээ хурлын протокол аль нь ч Дээд шүүх дээр очоогүй?!!

— С.Эрдэнэ (@serdenemn) March 8, 2023

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ү
    Үнэн

    Ан олон хуваагдаж, авилгалчдадаа дарлуулж, УИХ -д суудалгүй явсан нь ард түмэнд өлзийтэй. МАН-ын луйварчдыг яаж зайлуулах вэ гэж байхад АН-ын луйварчид нэмэгдээд ороод ирвэл ард түмэнд улам хэцүү байх болно. Тэгэхээр АН-ынхан хоорондоо зодолдоод будаагаа булаацалдаад байх нь сайн хэрэг.

  • З
    Зочин

    хуультай л улс юм бол Эрдэнийн зөв