Хоёрдугаар сард 701.2 кг үнэт металл худалдан авчээ

Эдийн засаг
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:alt/alt-3.jpg

Монголбанк 2023 оны 2 дугаар сард 701.2 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 1.2 тонн үнэт металл худалдан аваад байна.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 75.8 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 139.8 кг үнэт металл тус тус худалдан авсан.

legacy:mongolbank/husnegt/zurag1.jpg

Зураг 1: Монголбанкны худалдан авсан үнэт металл, кг /2018-2023/02/

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2023 оны 2 дугаар сард дундаж үнэ 209,784 төгрөг байв.

legacy:mongolbank/husnegt/zurag2.jpg

Зураг 2: Монголбанкны алт худалдан авах дундаж үнэ /2023.02/