УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорт гаргалаа

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
10
legacy:ajnai baterdene/335410085_1244103279641219_2782387575585353848_n.jpg

АТГ-аас гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа прокурорын байгууллагад хүргүүлжээ. Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн "Нүүрсний хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх нь саад болж байгаа тул Прокурорт бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг хүргүүлж байна.

Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан байгаа. 2022 оны ХОМ-ээ мэдүүлээгүй. Гэхдээ УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д гаргасан байсан учраас АТГ-аас Ж.Мөнхбатын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорт хүргүүлэх шаардлагагүй. УИХ чөлөөлөх байх гэж харж байгаа" гэлээ.