БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, ТНБД Э.Баттулга нар зөрчилдөж сайд нь хамтарч ажиллахгүй гэдгээ ЗГХЭГ-т илэрхийлжээ

Улс төр
umaahan
Унших: 1 мин
80
legacy:baterdene shohtg/Засвар.jpg

БОАЖЯ-ны ТНБД Э.Баттулга өчигдөр /2022.03.14/ яамныхаа зарим газар, хэлтсийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Э.Баттулгын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ажилчид нь тус яамны сайд Б.Бат-Эрдэнийн томилгооны хүмүүс байжээ.

Өнгөрсөн хугацаанд тус хоёр даргын хоорондын харилцааны асуудал улс төрийн хүрээнд яригдаж байсан бөгөөд ийнхүү байдал хурцадсанаар асуудал нь ил гарч ирж байгаа аж. ТНБД Н.Баттулгын гаргасан тушаалыг яамны сайд Б.Бат-Эрдэнэ хүчингүй болгож, тухайн газар хэлтсийн дарга нарыг ажлаас нь чөлөөлөөгүй байна.

Харин Э.Баттулгатай цаашид хамтарч ажиллахгүй гэдэг байр сууриа ЗГХЭГ-т илэрхийлсэн гэх мэдээлэл байна. ТНБД Э.Баттулгын хувьд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн ойрын хүн буюу хүргэн дүү хэмээн яригддаг. Мөн Тэрэлжид болсон уулзалтын үеэр Э.Баттулгын асуудлыг ярьсан гэдэг мэдээлэл ч байна.

Тус уулзалтын талаарх “Тэрэлжид ТОХИРООД, Төрийн ордонд хэрэгжүүлэх ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ Ардын намын НУУЦ УУЛЗАЛТ” нийтлэлийг ЭНД дарж уншаарай.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс ойлголцоод хамтарч ажиллаж чадахгүй бол асуудлыг зарчмын дагуу ярих нь зөв гэсэн байр суурийг илэрхийлсэн аж. Тиймээс ойрын хугацаанд БОАЖЯ-ны ТНБД-ын асуудал Монгол Улсын Засгийн газрын түвшинд яригдаж магадгүй бололтой .

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Togtohsuren baz hurgenee tataj avna uu

  • Z
    zochin

    Battulgiin avgai aldart Bundhorol chine Auditiin gazriin darga Zandanbattai yavaldaaad hamt amidarch bgaaa gesen biz dee. ger buleeree tur samardag aihtar humuuus yum. zavhai zaidan luivarchidaaa zailuulj chaddaggui l yum bh daaa huurhiii

  • Х
    хүннү

    Залуу хүмүүс байж учраа олоод ажлаа явуулж чадахгүй байна уу? Баттулга ч яахав АЖ-ээр удаж байгаа шүү. Чамгүй туршлагажсан хүн. Бат-Эрдэнийн хувьд мэдэхгүй юм. Ямарч байсан дарга, сайдын одонд төрсөн хүн.

  • Л
    Лутбаяр

    Батэрдэнэ гэж хогийн хүн яаманд ирсэн. Ждү.гийн хулгайч сайд . Тэгээд энэ нам шудрага ёс хулгайтай тэмцэн гэж хуцдаг. Энэ сайд газарын наймаа хийгээдл. Сонгуулын мөнгө босгоод. Яамаараа мэддэг болсон. Тэгээд төрийн нариинтайгаа зөрчөлдөж байгаа

  • З
    Зочин

    Батэрдэнэ сайд бүтэхгүй ээ. Манай яам дампуурсан сонгуулийн штаб нь болсон.

  • З
    Зочин

    би очьёоо

  • З
    Зочин

    Цусаараа тээглэсийм бээ яасан

  • З
    Зочин

    бат-эрдэнэ муу новш. энэмуу болсон хойно лалар зан гаргаж бгаа биз