Н.Наранбаатар: Би нүүрсний хэрэгт хамааралгүй тул бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг үндэслэлгүй гэж үзэж байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:naranbaatar gishuun/323699459_481854924111939_7521741666110127001_n.png

АТГ-аас гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн талаар мэдээлсэн. Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн "Нүүрсний хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх нь саад болж байгаа тул Прокурорт бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг хүргүүлж байна" гэсэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Наранбаатар "Би нүүрсний хэрэгт хамааралгүй тул бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг үндэслэлгүй гэж үзэж байна" хэмээлээ.