“Шүүр“ ажиллагаа, “Шилжүүлэн авах“ ажиллагааг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахлахаар боллоо

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:amarbayasgalan/300716629_5214940545242034_1268391134908445821_n.jpg

Монгол Улсын засгийн газар өнөөдөр хуралдаж, хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан,

"Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, "5Ш" ажиллгагааг хариуцах эздийг тодорхой төлөвлөгөө гарган, олон нийтэд танилцуулахыг үүрэг болголоо. Үүний хүрээнд "5Ш" ажиллагааг ЗГХЭГ-ын дарга миний бие Шүүр ажиллагаа, Шилжүүлэн авах ажиллагааг хариуцан ажиллана. Мөн Шилэн ажиллагааг Н.Учрал сайд, Шувуу ажиллагааг Х.Нямбаатар сайд, Шүгэл үлээх ажиллагааг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго хариуцан ажиллаж байна. Иймд долоо хоног бүр үр дүнг нь танилцуулан ажиллана" гэв.