Д.Амарбаясгалан: Т.Аюурсайханы чөлөөлөгдөх хүсэлтийг Ерөнхийлөгчид танилцуулахаар бичиг хүргүүлсэн

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:Ayursaihan gishuun/6a550f92-4ff0-429c-8131-423c985c3573 copy copy.jpg

Засгийн газраас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мөн ЦХХХ-ны сайд Н.Учрал нар танилцуулж байна. Энэ үеэр, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайханы өргөдлийг авч, хэлэлцсэн талаар мэдээллээ.

Тэрбээр, "Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайханы өргөдлийг авч хэлэлцсэн. Улмаар УИХ-д болон МУ-ын Ерөнхийлөгчид танилцуулах бичиг хүргүүлсэн байгаа. Ойрын өдрүүдэд ХНХ-ын сайдын албан тушаалаас чөлөөлөх асуудал УИХ-аар орж хэлэлцэгдэж, чөлөөлөгдсөний дараа Ерөнхий сайд захирамж гаргаж, албан ёсоор чөлөөлнө" гэлээ.