Д.Тогтохсүрэн: Монгол ёсоор 5,6 ахмаддаа 20 мянган төгрөг өгсөн, хууль бус зүйл биш

Улс төр
umaahan
Унших: 1 мин
00
legacy:togtohsuren/рахаа.jpg

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тойрогтоо ажиллах үеэрээ тойргийнхоо иргэдэд дугтуйтай мөнгө тарааж буй бичлэг цахим орчинд цацагдсан. Энэ талаар болон УИХ-ын гишүүн бүрэн эрхийн талаар түүнээс тодрууллаа.

-Т.Аюурсайхан УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлтээ эргүүлж татсан уу?

-Ж.Мөнхбат гишүүний өргөдлийн ирэх долоо хоногт хэлэлцэнэ. Т.Аюурсайханы хувьд ЗГ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Харин УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй. Одоогоор УЕП байхгүй учраас гишүүдийг эргэн татах асуудал яригдаагүй байна. Ямартай ч УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өгөөгүй юм билээ.

-Таныг АТГ-аас шалгаж байгаа юу?

-Би уржигдар Хархорин суманд буюу өөрийн тойрогтоо ажилласан. Тухайн үед уулзалтад ирсэн 5,6 ахмадуудад хүндэтгэл үзүүлсэн. Хууль зөрчсөн зүйл байхгүй. Хүндэтгэл үзүүлсэн бичлэгийг АН-ынхан бичээд цахимд тавьсан юм билээ. Дугтуйнд 20 мянган төгрөг байсан. Нэгдүгээрт, улс төрийн зорилгоор мөнгө тараах гэж байгаа бол ил тараах хүн байхгүй. Мөнгө тараах зорилго ч байхгүй, мөнгө ч байхгүй. УИХ-ын гишүүний хувьд тойрогтоо ажиллахдаа хийхэд буруудахаар зүйл биш.

-БОАЖЯ-ны ТНБД асан Э. Баттулга таны хүргэн мөн үү?

-Намайг холбоод байдаг юм. Манай хүргэн биш. Томилгоонд нь ч оролцсон асуудал байхгүй.

Х.Зориг