“УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын даргад чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй“

Улс төр
Turbat
Унших: 1 мин
20
legacy:Ayursaihan gishuun/MPA_9653.jpg

Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч буйгаа цахим орчинд мэдэгдсэн. Улмаар УИХ-ын дарга Г.Занданшатар болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт хаягласан бичгээ өөрийн цахим хуудаст нийтэлсэн юм.

Гэвч АТГ-аас Т.Аюурсайханы бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг прокурорт хүргүүлж байгаа нь олон нийтийн анхаарлыг татсан. Учир нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар хоёулаа бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д өгсөн байтал Ж.Мөнхбатыг өөрөө татгалзах хүсэлт гаргасан тул АТГ-аас прокурорт хандаагүй. Харин Т.Аюурсайханы бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт хүргүүлж байна гэсэн юм.

Тэгвэл Т.Аюурсайхан гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн эсэх талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад "Т.Аюурсайхан УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өгөөгүй юм билээ. Харин Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ЗГ-т өгсөн байсан" гэлээ.

legacy:Ayursaihan gishuun/329162620_1309362946579708_1575903364386186556_n.jpg

2023.02.07-ны өдөр түүний цахим орчиндоо нийтэлсэн хүсэлт