С.Цэрэнчимэд: Монголын гаалийн шинжилгээг БНХАУ-д ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГ болсон

Эдийн засаг
Turbat
Унших: 1 мин
20
legacy:gaali/337169287_1382381369162480_3617607438737197604_n.jpg

Өнөөдөр ГЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэд "Гаалийн төв лаборатори нь БНХАУ-ын итгэмжлэлийн байгууллагаас уул уурхай, хүдэр баяжмал, нүүрс, газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээний чиглэлээр нийт 7 нэр төрлийн бүтээгдэхүүнд 34 үзүүлэлтээр зургаан жилийн хугацаатай итгэмжлэгдсэн гэрчилгээгээ авсан.

БНХАУ нь манай гадаад худалдааны гол харилцагч, экспортын барааны 90 гаруй хувийг эзэлдэг улс. Ингэснээр БНХАУ-д Монголын гаалийн шинжилгээг бүрэн хүлээн зөвшөөрдөг болж байгаа юм.

Бидний хувьд жилээс жилд БНХАУ-ын итгэмжлэлийн хүрээг өргөтгөх, цаашлаад салбар лабораториудаа ОУ-ын итгэмжлэлд хамруулах үндэс тавигдаж байна" гэлээ.