С.Баярцогтын хоёр дүү нь БЗС-аас нийт 64 мянган ам.долларын зээл авч гадаадад суралцжээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:bayartsogt gishuun asan/баярцогт.jpg

Боловсролын зээлийн сангаас ил болгосон мэдээлэл дунд зарим улс төрчдийн хамаарал бүхий этгээдүүд зээл авч суралцсан баримтууд ил болж байна. Тухайлбал, Сангийн сайд асан С.Баярцогтын дүү Сангажавын Баярбат, Баярмаа нар Боловсролын зээлийн сангаас АНУ-д суралцахдаа тус бүр 32 мянган ам.доллар буюу нийт 64 мянган ам.доларын зээл авч байжээ.

С.Баярбатын хувьд АНУ-ын Брижлортын их сургуульд бизнесийн удирдлагаар суралцсан бол С. Баярмаа нь Колорадогийн ИС клиник фармакологи чиглэлээр суралцжээ.

legacy:bayartsogt gishuun asan/баярцогтын хоёр.PNG