УИХ: Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдаас чөлөөлсөн Ерөнхий сайдын захирамжийг өнөөдөр хэлэлцэнэ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:Ayursaihan gishuun/329752910_682240400249160_8850400242191964054_n.png

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гарган ХНХ-ын сайд Т.Аюурсайханы өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу ХНХ-ын сайдаас чөлөөлсөн билээ.

Тэгвэл Засгийн газрын гишүүнээс чөлөөлсөн Ерөнхий сайдын захирамжийг өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулжээ.

Дашрамд сануулахад, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21.5-д заасны дагуу Засгийн газрын гишүүний орон гарсан бол 14 хоногийн дотор дараагийн сайдыг томилох ёстой байдаг. Тиймээс ирэх долоо хоногт ХНХ-ын шинэ сайдыг томилохоор болоод буй.