ТББХ-ны даргаар Н.Энхболдыг сонгож УИХ-д санал орууллаа

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:Miigaa/сумо зураг/энхболдоо.jpg

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр буюу 2023.03.24-ны өдөр хуралдаж байнгын хорооны даргыг сонгох санал хураалтаар УИХ-ын гишүүн Н.Энхболдыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад дэмжлээ.

Дашрамд сануулахад, Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс өчигдөр чөлөөлөгдсөн бөгөөд тэрбээр ТББХ-ны даргаар мөн ажиллаж байсан юм. Ийнхүү ТББХ өнөөдөр дараагийн даргаа сонгон УИХ-д саналаа орууллаа.

Ийнхүү УИХ байнгын хорооны санал дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэх юм.