УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг томиллоо

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:Munh-Orgil gishuun/Munh-Orgil.jpg

Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдаж даргын томилгоо хийгдлээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг өчигдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар чөлөөлсөнтэй холбогдуулан түүний даргалж байсан ТББХ-ны дараагийн даргыг томилох асуудал яригдсан юм.

Хуульд зааснаар гишүүний бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгосонтой холбогдуулан ТББХ-ны гишүүд өнөөдрийн хуралдаанаараа дараагийн даргад санал хурааж УИХ-ын гишүүн Н.Энхболдыг сонгон, УИХ-аар дэмжигдлээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Энхболдын хувьд УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороог ахалж байсан бөгөөд ТББХ-ны даргаар томилогдож буй тул түүний оронд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороог ахалж ажиллахаар болж байна.