ЧУУЛГАН: ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг сайдаас чөлөөлөх захирамжийг танилцуулж байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Ayursaihan gishuun/Ayursaikhan said.jpg

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гарган, ХНХ-ын сайд Т.Аюурсайханы өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу ХНХ-ын сайдаас чөлөөлсөн билээ.

Тэгвэл Засгийн газрын гишүүнээс чөлөөлсөн Ерөнхий сайдын захирамжийг өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд танилцуулж байна.

Дашрамд сануулахад, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21.5-д заасны дагуу Засгийн газрын гишүүний орон гарсан бол 14 хоногийн дотор дараагийн сайдыг томилох ёстой байдаг. Тиймээс ирэх долоо хоногт ХНХ-ын шинэ сайдыг томилохоор болоод буй.