Т.Аюурсайхан: Олон нийтийн мэдээлэлд үндэслэж, прокуророос надад хэрэг үүсгэсэн. Үүнийг би зөвшөөрөхгүй тул гомдол гаргаад явж байгаа

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин 28 сек
20
legacy:Ayursaihan gishuun/6e8b9f16-db67-467e-889c-a91e093a82ec.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг сайдаас чөлөөлөх захирамжийг танилцуулж, чөлөөллөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаас асуулт асууж хариулт авлаа.

Тодруулбал, тэрбээр "УИХ болон Засгийн газарт чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан асуудал Олон нийтийн сүлжээнд тавигдсан байсан. Ямар шалтгаанаар Засгийн газраас чөлөлөөгдөх хүсэлтээ гаргасан бэ" гэв.

ХНХ-ын сайд Т.Аюурсайхан "Би өөрийнхөө хүсэлтээр Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайдын албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ МУ-ын Ерөнхий сайдад гаргаж өгсөн. Нөхцөл байдлыг та бүхэн бүгд мэдэж байгаа. Энэ салбарт надаар хариуцуулж хийлгэх гэсэн гол ажил нь хууль, эрх зүйн орчны шинэчлэл байсан. Ялангуяа нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл 4-5 засаг дамжин яригдаж байсан асуудал. Үүний би гишүүдийнхээ дэмжлэгтэйгээр холбогдох байнгын хороодын дэмжлэгтэйгээр хийж, одоо УИХ дээр хэлэлцэгдээд явж байна. Цаашид төлөвлөсөн олон асуудлууд байсан. Олон зүйлийг өөрчлөх тэмүүлэл, эрмэлзлэлтэйгээр энэ ажлыг хийгээд гурван сар болсон.

Гэвч тодорхой хэрэгтэй холбогдуулаад нийгмийн сүлжээгээр зохион байгуулалттайгаар өнгөрсөн 3 сарын дотор миний эсрэг гүтгэлэг, дайралт явсан. Үүнийг янз бүрийн хүмүүс зохион байгуулсан. Захаасаа ил болж байна. Маш их хөрөнгө мөнгө санхүүжилт гаргасан.

Олон нийтийн мэдээлэлд үндэслэсний улмаас прокуророос надад хэрэг үүсгэсэн. Энэ асуудалд миний зүгээс удаа дараа мэдэгдэл хийсэн. Нүүрсний хулгайн хэрэгт би холбогдол байхгүй. Үүнийгээ би одоо ч гэсэн хэлж байна. Надад хэрэг үүсгэсэн прокурорын дүгнэлттэй би санал нийлэхгүй байгаа.

Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, бусдыг элсүүлэх гэдэг үндэслэлээр хэрэг үүсгэсэн. Эрүүгийн хуулийн 20-р зүйл гэдэг бол Терроризм, зэр зэвсэг, мансууруулах бодис оруулах, буюу олон нийтийн аюулгүй байдлын эсрэг зохион байгуулалттай гэмт хэрэг гэдэг бүлэгт холбогдуулсныг би ямар ч баримт нотолгоогүйгээр зохиомлоор ингэсэн гэж үзэж байна. Тиймээс би шат шатанд нь гомдол гаргаад явж байгаа юм" хэмээн хариулав.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Аюурсайхан өөрийн эзэн Багабанди шигээ муухай царайтай. Ийм хүмүүс их смөнгөтэй болоод яах ч юм билээ. Мөнгөөр сайхан царайтай болж болох уу? Үгүй ш дээ. Мэс засал хийлгээд ч болохгүй.

  • Б
    баточир

    АТГазар зохиомол хэрэг үүсгэдэг газар гэх гээд байна уу? Таныг хулгайч луйварчин гэдгийг мөрдөн байцаагч, прокурор биш жирийн хүмүүс ч хэрэгтэн болохыг чинь мэднэ мэдрэнэ. Одоо та өөрийн чинь буруутай үйлдлийг илчилсэн мөрдөн байцаагч прокурор нарыг устгах уу? та мөнгөтэй хүндээ чадах байлгүй. Новш Ард түмэндээ хүндлэгдсэн Намын минь нэрийг шороотой хутгасан хулгайч Хариулах