УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн БЗС-аас авсан 35,580 ам.долларын зээл чөлөөлөгджээ

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:saranchimeg/саранчимэг.jpg

Боловсролын зээлийн сангаас зээл авч, гадаадын их, дээд сургуульд суралцсан улстөрчид болон тэдгээрийн хамаарал бүхий хүмүүсийн авсан зээлийн мэдээллийг БШУЯ-наас олон нийтэд ил болгосон. Ингэхдээ зарим зээлдэгчдийн зээлийг чөлөөлсөн байдаг.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг БЗС-аас 32,580 ам.долларын зээл авч, АНУ-ын Гавайн Пасифик их сургуульд Мэдээллийн систем мэргэжлээр хоёр жилийн хугацаанд суралцсан байдаг. Тэгвэл түүний авсан 32,580 ам.долларын зээл чөлөөлөгдсөн талаар БЗС-ийн Ажлын албаны дарга Д.Гарди дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр, "Миний мэдэж байгаагаар чөлөөлөгдсөн, эргэн төлөлтөө хийсэн, одоо гэрээнийхээ дагуу эргэн төлөлтөө хийх гэж байгаа гишүүд цөөнгүй бий. Жишээлбэл, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, болон УИХ-ын гишүүн Б.Энхбаярын зээл чөлөөлтөд орсон" гэсэн юм.

Тэгвэл нийгэмд улсын их хурлын гишүүд болон тэдний хамаарал бүхий хүмүүсийн зээлийг БЗС-аас чөлөөлж байна гэх хардлага байгаа бөгөөд үүнд БШУЯ-ны ТНБД Л.Цэдэвсүрэн дараах тайлбарыг өгсөн юм. Тодруулбал,

"Өндөр албан тушаалтан, танил талын хүмүүсийнхээ зээлийг чөлөөлж байгаа асуудал байхгүй. Энэ бол Засгийн газрын журмын хүрээнд заасан "Зээл авсан хүн Монгол Улсдаа таван жилийн хугацаанд НДШ-ээ тасралтгүй төлж, үр бүтээлтэй ажилласан бол зээлээс чөлөөлнө" гэсний дагуу зээлээс чөлөөлдөг" хэмээсэн юм.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • С
    сугаржав

    ЕС Оюун-Эрдэнэ,боловсролын сайд Энх-Амгалан нараа Боловсролын сангаас зээл авсан УИХ-ын гишүүн тэдгээрийн хүмүүс зээлээс чөлөөлөгдсөн гэж ярьж байна.Танай ЗГ-ын тогтоол журамд зээлээс чөлөөлөх заалт байгаа тухай БШУЯ-ны ТНБД Цэдэвсүрэн: Гадаадын их,дээд сургууль төгсөж ирээд улсад 5 жил ажиллаж,НДШ төлсөн тохиолдолд зээлээс чөлөөлнө гэсэн заалт бий гэж ярьж байна. Энэ мэтээр УИХ-ын гишүүн Тэмүүлэн сэтгүүлчдэд ярилцлага өгч байна.Энэ мэтчилэн зээлээ төлөхгүй чөлөөлөгдөж байгаа нь шударга ёс уу? жирийн иргэний хүүхэд зээлд хамрагдаж чадахгүй байна. Эрх мэдэлднүүд эрх мэдэл,албан тушаал,мэдээлэлд ойр байгаагаараа жирийн иргэний боломжийг хулгайлаад зогсохгүй өөрсөддөө зориулж хууль батлуулж байгааг юу гэж ойлгох вэ?Иймд холбогдох байгууллагууд нь "зээлээс чөлөөлөх" заалтаа хас. Боловсролын сангаас зээл хүмүүс нь боломжийн амьдралтай байж өрөө төлөх хэрэгтэй шүү дээ.Ард түмэн луйварчин,хулгайчдад өргүй шүү.