Баян-Өлгий Улс БИШ Баян-Өлгий аймаг

Улс төр
umaahan
Унших: 2 мин
100
legacy:badelhan gishuun/337907045_141643241923931_5647426808964645623_n (1).jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймагт ажиллах үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт АЙЛЧИЛЖ байна” гэх утга бүхий өгүүлбэрийг цахим хуудастаа бичиж түүнийгээ олон удаа засаж янзалж байв. Уг нь Ерөнхийлөгч улс хооронд айлчилдаг учиртай. Гэтэл тэр өөрийн улсын нэгэн аймагт ажиллаж байгааг ийнхүү бичсэн нь олны шүүмжлэлийг дагуулав.

Үүнтэй зэрэгцэн Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Баделхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд аймгийн бүтээн байгуулалтын ажлаа танилцуулахдаа “Манай улс” гэж хэлсэн нь иргэдийн шүүмжлэлийг мөн л дагуулж байна.

Мөн УИХ-ын гишүүн Б.Бейсэн ийм алдаа гаргаж байв. Тодруулбал 2020 онд “Хэнтийгээс сонгогдсон Ерөнхий сайд Баян-Өлгий аймгийн засаг даргыг томилох нь буруу” гэж хэлсэн удаатай. Тэдний хэлсэн үгний цаана үндэстнээрээ ялгарах, тусгаарлах хандлага илт цухалзаж байна гэж олон нийт шүүмжилсэн. Үеийн үед Ерөнхий сайд аймаг, нийслэлийн засаг дарга нарыг батламжилж ирсэн. Ардчилал гарахаас өмнө бол шууд томилдог байлаа.

Гэлээ гээд казак түмний өв соёлыг үгүйсгэж, дарж ирсэн түүх үгүй. Гэтэл энэ санаагаа тус аймгаас сонгогдсон гишүүд байн байн санаатай, санаагүйгээр цухуйлгаад байгаа нь сонирхол татаж буй. Ард түмнээс сонгогдсон гишүүд ийнхүү ҮАБ-тай холбоотой асуудалд болгоомжгүй хандаж байгаа нь ч шүүмжлүүштэй.

Ямартай ч Баян-Өлгий аймгийг “Манай улс” хэмээн Ерөнхийлөгчийн чихэнд ахин дахин давтан хэлсэн нь цаад санаа агуулж буй мэт. Үүнээс гадна тухайн гишүүний эргэн тойрны хүмүүс байнга Баян-Өлгийг улс хэмээн үздэг болоод ингэж ярьсан ч байж болзошгүй.

Сүүлийн үед Баян-Өлгий аймагт үндэстэн ястнаараа талцах, тусгаарлах Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчих, онц ноцтой гэмт хэрэг тохиолдол их гарах болсныг ард түмэн ярилцаж байгаа юм.

Тэр ч битгий хэл Монгол хэлээр биш казак хэлээр хичээл ордог болсон. Гудамжны хаяг самбар, газрын нэрийг казак хэлээр тэр бүү хэл казак үсгээр нэрлэдэг болсон. Монголын ТВ, Радиог бус казактсаны ТВ, Радиогоос мэдээлэл авдаг болсон зэрэг ноцтой асуудлыг дэвшүүлсэн нэвтрүүлэг хүртэл гарсан. Өөрийн гэсэн ёс заншил, хэл соёлтой гэдэг утгаар нь казак үндэстний өв соёлд төр засаг үеийн үед хүндэтгэлтэй хандаж ирсэн.

Харин хар дээр цагаанаар бичсэн Монгол Улсын хуулийг ямар ч үндэстэн, угсаатан зөрчиж нэгдмэл улсын дотор тусгаарлах бодлого явуулахыг хараад суух учиргүй. Үндэстний цөөнхийн энэ мэт асуудлыг илаарьшуулж Монгол Улсын хууль тогтоомжийг батлах, хэрэгжүүлэх казак түмэндээ оюун санааны манлайлал үзүүлж явах ёстой УИХ-ын гишүүд нь ийм зүйл яриад явж байна.

Х.Зориг

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2023/03/27

    Казак биш казах шүү! Эсвэл хасаг гэдгийг ойлгож, салгаж бичээрэй!

  • З
    Зочин2023/03/27

    Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich

  • U
    UB emegtei2023/03/27

    harih tsag n bolood ingeed undulzud bg yum bn daa, sain yawaad nutagtaa ochno biz dee

  • З
    Зочин2023/03/27

    ЗГХЭГ-ын дарга нь хүртэл Баян-Өлгий аймагт айлчлаад гэсэн шүү муу новшнууд

  • З
    Зочин2023/03/27

    Дуртайг нь казагстан шинжаанруу явуулаад улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах цаг болжээ, удахгүй наадуул чинь өөр юм ярих нь

  • З
    Зочин2023/03/27

    энэ асуудалд онцгой анхаарах цаг болж. Одоо яг цаг нь мөн Орос украйны мөргөлдөөний үед

  • З
    Зочин2023/03/27

    Мөрөөрөө байж чадахгүй бол Шинжаан руу нь явуулъя.

  • Л
    Лззз2023/03/27

    Uu zaa

  • З
    зочин2023/03/27

    Даварсан цагаачид вэ?Монголоороо ярьж чадахгүй бол урагшаа хөөж явуул!

  • П
    ПЯЗПААА2023/03/27

    Даварсан муу хасаг