Б.Пүрэвдорж: Цөөнхийн бүлэг нэг гишүүнээ өгч явуулахгүй гэдгээ хэлье

Улс төр
Turbat
Унших: 1 мин
40
legacy:Purevdorj gishuun/06DA8894-BF23-4457-B1E4-7098F20D707D.jpg

АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Орон нутгийн өмч дээр тулгуурласан иргэдийн оролцоотой аж ахуй нэгж хэр сайн ажилладаг вэ гэдгийг өнгөрсөн хугацаанд "Тавантолгой" ХК-ий үйл ажиллагаа дээр харсан байх. Хамгийн өндөр нэгж хувьцаанд ногдол ашиг тараадаг компани. Өнөөдөр Монгол Улсын ядуу тарчиг байгаагийн гол зүйл бол төрийн өмч дээр үүрлэсэн хулгай. ЖДҮ, Хөгжлийн банк, Нүүрсний хулгай, Төмөр замын хулгай гээд асар их хулгай байна. Дарга нар төрийн өмчит компаниудад цүнх баригчдаа тавьснаас үүдэлтэй хулгайнууд байна. 40 их наяд төгрөгийн хулгайг ярьж гарч ирсэн Засгийн газар өнөөдөр энэ асуудлаа шийдвэрлэж чадахгүй нэгэндээ барьцаалагдаж байна. Ингэхдээ сөрөг хүчний нэг хүнийг барьцаалж байна.

Ардчилсан нам ч гэсэн энэ асуудалд хамаатай гэж хандаж байгаад харамсалтай байна. Ардчиллын гол үндсэн суурь бол цөөнхийн эрх ашгийг хангах. Цөөнхийн эрх ашгийн төлөөлөл бол сөрөг хүчин байдаг. Сөрөг хүчнээ намнана гэдэг бол Монгол Улс Ардчиллаас ухарч буй хамгийн том жишээ. Тиймээс бид цөөнхийн эрх ашгийг хамгаалах сөрөг хүчний хүнээ өгч явуулахгүй гэдгээ хэлье" гэлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    эх орны баялагийг мафийн зохион байгууллалтаар хятадад хулгай хийж зарсан хулгайчид хариуцлага тооцох эсэхийг шүүх хуулийн байгууллага биш АН-ын энэ тарвага шиг хулгайч мэддэг Монгол юм байна тээ

  • З
    Зочин

    -АН-ын гишүүн байвал хулгай хийж болох юм байна тийм ээ, хууль үйлчлэх ёсгүй, жирийн иргэдээс давуу эрхтэй бузарууд юм байх нь ээ

  • З
    Зочин

    АН хулгайч нарын нам, нөгөө хэдэн хулгайч нь энэ хэдэн ядуугаа мөнгөөр угжчихаж хөөрхийс, АН авилгал, эх орноо хулгай хийж хятадуудад зарсан бузруудаа хамгаалж байгаа бол АН гэж байгаад хэрэггүй, энэ сайхан монгол үгийг ийм хүмүүс нэр болгож хэрэглэх эрхгүй.

  • З
    Зочин

    т очир 202.9.40.182 14 минутын өмнө Ийм үйлдэл гаргавал УИХ дахь ардчилсан намын бүх гишүүдийг эргүүлэн татахаас өөр арга ард түмэнд байхгүй болно. Та нарын шудрага мэт үнэгэн нүүр илрэх болно. Та нар дандаа хулгайчууд хулгнайч хулгайчаа л хамгаалана. Энэ Пүрэв дорж чинь өөдгүй новш шивдээ. Овоо юм гэсэн чинь. Чиний улс төр Монгол Улсад огт хэрэггүй болчиоод байна. 1 0 Хариулах