СБД-ийн Социал демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны даргаар Ё.Нямжав сонгогджээ

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:9.13/ням.jpg

СБД-ийн МАН-ын даргаар УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал өнгөрөгч нэгдүгээр сард томилогдож, дүүргийн намын хороондоо багагүй шинэчлэл хийж эхлээд байгаа бөгөөд тус дүүргийн Социал демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ээлжит бус хурал гуравдугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тус хурлаар СБД-ийн Социал демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны даргыг сонгосон бөгөөд 192 төлөөлөгчдөөс 100 хувийн саналаар Ё.Нямжав сонгогдлоо.

Тэрбээр, сүүлийн жилүүдэд МАН-ын Гадаад харилцааны албаны дарга, Гадаад харилцааны яамны Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын захирал, Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул зэрэг ажлуудыг хийж байсан бол одоо МАН-ын ЕНБД-ын Гадаад бодлогын зөвлөх / орон тооны бус/ -өөр мөн ажиллаж байгаа аж.

legacy:9.13/нямжав.jpg