ШУУД: Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо 100 хувийн ирцтэй хуралдаж байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
20
legacy:Munh-Orgil gishuun/MPA PHOTO 2016-0017.jpg

АТГ-аас нүүрсний гэх тодотголтой авлига, албан тушаалын гэмт хэрэгт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарыг яллагдагчаар татсан. Улмаар УЕП Б.Жаргалсайхан гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн даваа гарагт УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн юм.

Тэгвэл эл асуудлыг өнөөдөр Халдашгүй байдлын дэд хорооны хурлаар хэлэлцэж байна. Тус дэд хороонд Ц.Мөнх-Оргил, Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Сү.Батболд, С.Бямбацогт нарын гишүүд харьяалагддаг бөгөөд 100 хувийн ирцтэйгээр хуралдаж байна гэж УИХ-ын гишүүн, Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Мөнх-Оргил мэдээллээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ муухай Мөнх-Оргил чинь 7 сарын 1-нд 5 залуу алж байсан хүн юу боллоо гэж өөр шигээ луйварчингийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх билээ. хамтран луйвар хулгай хийдэг найзуудаа өмөөрнө ш дээ.

  • З
    Зочин

    заа мэдэхгүй дээ, өөрсдийнх нь ээлж ойрхон байгаа гулгайч гишүүдийн нэр байгаа харагдана, заримтай нь бүр эртний холбоотой хүмүүс байгаа харагдана бараг л хамгаална биз дээ