Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын чуулганаар ХААЛТТАЙ хэлэлцэж эхэллээ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
10
legacy:MAN/335049336_1025474871669241_1804803127257826719_n.png

УИХ-ын 2023.03.30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг үндэслэсэн ТББХ-ноос гаргасан санал дүгнэлтийг хүлээн авч хаалттай хуралдаж эхэллээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг өчигдөр Халдашгүй байдлын дэд хороо, ХЗБХ, ТББХ дэмжсэн санал дүгнэлт гаргасан билээ. Хуулийн дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хэлэлцэж байна.