Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ШУУРХАЙ: УИХ-аас Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатарыг бүрэн эрхтэй нь үлдээлээ
10

Нүүрсний тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг үндэслэсэн ТББХ-ноос гаргасан санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай хэлэлцэж буй.
Чуулганы хаалттай хуралдаан дөнгөж сая дуусч, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэж, харин УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыэ бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломжтой гэж үзжээ. Ингэснээр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар бүрэн эрхтэйгээ үлдэж байна.
Тэдний ямар хэрэгт холбогдсон талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж унших боломжтой.



