Д.Тогтохсүрэн: Санал хураалтад 66 гишүүн оролцож, нууц санал хураалтаар шийдсэн. Уг нь нээлттэй явуулмаар байгаа юм

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:togtohsuren/рахаа.jpg

Нүүрсний тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг үндэслэсэн ТББХ-ноос гаргасан санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай хэлэлцэж буй.

Чуулганы хаалттай хуралдаан дөнгөж сая дуусч, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэж, харин УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломжтой гэж үзжээ. Ингэснээр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар бүрэн эрхтэйгээ үлдэж байна.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгч байна.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    МАН ичих хэрэгтэй, Намын дарга Ерөнхий сайд чинь авилгалтай тэмцэх аядаад, хуулийн байгууллагууд гайгүй ажлаа хийхэд танай намынхан саад болж заримыг нь авч үлдэж байна, батэрдэнэ бараг л үлдэх шахсан юм билээ, 66 гишүүний 9 нь АН байх бусад нь танай нам. МАН-д ийм олон авилгалчин, нүүрсний хулгайн мөнгөөр саналаа худалдсан хулгайч нар өөрийнх нь ээлж ирэхээс бэмбээд байж байна. Ийм хүмүүс хууль тогтоож болохгүй ээ, та нар бүгд тарах хэрэгтэй. хоншоортой нь дахиад сонгогд, хулгай хийсэн авилгал авсан нь хуйгаараа шоронд тавтай морил. та нар бол монголын шинэ түүхэнд үлдэх гутамшиг