Ерөнхий сайд: Хүүхдийн мөнгийг бүх хүүхдийн 91 хувьд олгож буйг эргэж харна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:oyunerdene ailchlal/said.png

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүх хүүхдийн 91 хувьд олгож буй. Харин Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Хүүхдийн мөнгийг 100 хувь олгохын тулд төсөвт тодотгол хийх шаардлагатай болно. Одоо энэ асуудал яригдаагүй байна. Гэхдээ 100 хувь олгох боломж бий" хэмээсэн байдаг.

Тэгвэл хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүх хүүхдэд олгох боломжтой эсэх талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс тодруулахад "Хүүхдийн мөнгийг 91 хувьд олгож буй нь тухайн үеийн нөхцөл байдал л тийм байсан. Гэхдээ одоо эргэж харна. Олон улсын байгууллагуудтай ярилцаж шийдвэрлэхгүй бол шүүмжлэлд ордог. Үүнийг иргэд зөв ойлгох хэрэгтэй” хэмээлээ.