Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
БГД-ийн Засаг дарга асан Ө.Сумъяабаатар 25.9 сая төгрөгөөр намын гишүүдээ Дубай руу томилолтоор явуулжээ
10

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өнгөрөгч долоо хоногт хуралдаж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулаад буй. Түүнтэй холбоотой асуудлууд олон нийтийн шүүмжлэлийг ч дагуулаад буй. Тэгвэл БГД-ийн Засаг дарга асан Ө.Сумъяабаатар захирамж гарган 25.9 сая төгрөгөөр намын гишүүдээ Дубай руу томилолтоор явуулсан. Томилолтын анхан шатны баримтын бүрдэлгүй, томилолтын зарцуулалтын тайлан байхгүй гэж АУДИТЫН байгууллагаас дүгнэжээ



