Х.Болорчулуун: “Гацуурт” ХХК сангуудад ямар ч өр төлбөр, зээлийн үлдэгдэл байхгүй. Харин ч Монголын газар тариалан эрсдэлтэй үед “Гацуурт” шиг компаниудад баярлах ёстой

Эдийн засаг
Turbat
Унших: 1 мин 9 сек
20
legacy:Bolorchuluun gishuun/bolorchuluun-2.jpg

Эдийн засаг хөгжлийн сайд Хүрэлбаатар болон УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар чуулганы танхимд “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатыг Тариаланг дэмжих сангаас 230 тэрбум төгрөгийн 50 хувийг нь төсөл хэрэгжүүлэхээр зээл авсан ч зээлээ төлөөгүй гэх мэдээллийг олон нийтэд өгсөн байдаг.

Үүнтэй холбогдуулан “Гацуурт” компаниас дээрх гишүүдийн ярьсан зүйл нь ор үндэслэлгүй, өр төлбөр, зээлийн үлдэгдэл байхгүй гэдгээ мэдэгдэж мэдэгдэл гаргасан. Мэдэгдэлд “Гацуурт” ХХК болон түүний хамаарал бүхий компаниуд хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 25 жилийн хугацаанд бусад иргэн, аж ахуйн нэгжийн адил Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас нийтдээ 15 орчим тэрбум төгрөгийн жилийн 7 хувийн хүүтэй зээл авсан, уг авсан зээлийг хүүгийн хамт гэрээнд заасан хугацаанд бүрэн буцаан төлж дууссан бөгөөд нэр бүхий Улсын Их Хурлын гишүүний удаа дараагийн гүтгэлэгт дурдсан шиг 230 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн талыг авсан, авсан зээлээ төлөхгүй байгаа асуудал огт байхгүй” гэсэн юм.

Мөн Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “Гацуурт” компани сангуудад ямар нэг өр төлбөр, зээлийн үлдэгдэл байхгүй. Харин Гацуурт компани нь техник технологоороо Монголд анхдагч. Монголын газар тариалан эрсдэлтэй үед хүнс үйлдвэрлэж, тариа ногоо тариалж байна. Тэгэхээр үүний төлөө мэргэжилтэй, сэтгэлтэй хүмүүс л одоо хүнс үйлдвэрлэж, тариа ногоо ургуулахын төлөө ажиллаж байна. Тиймээс Гацуурт шиг компаниудад Монголын ард түмэн баярлах ёстой" гэж мэдэгдлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Баточир2023/04/07

    Чи юу гэж Гачууртийн Чинбатыг өмөөрөөд байгаа юм. Тариаланг дэмжих сангийн х ямарч хүүгүй мөнгийг их хэмжээгээр авч хөрөнгө оруулалт хийж өөрийнхөө хөрөнгийг аривжуулж авсан хүн одоо гэдсээ илээд хэвтэлгүй яах вэ? Сангаас будаа хадгалах эливатор оруулана гээд маш их мөнгө авсан эливаторуудаа орулж ирээд тариаланчдад маш өндөр үнээр шахсан харин өөрөө 12 эливаторыг ямарч үнэгүй барьсан тариаланчидийгаа шулж шүү дээ мал аж ахуй сангаас өндөр ашиг шимтэй үхэр авч үржүүлээд орон нутагтаа тараана гэж гэрээлээд олон тэрбум төгрөг авч өөр зүйлд зарсан тэр үхрийг нь онгоцоор улс үнэгүй авч ирж өгсөн шүү дээ одоо үр дүн нь хаана байна. ярьвал тэдний тухай манай тариаланчдийн мэддэг бүхнийг ярина шүү Өнгөрсөн сайн мууг мэддэг хүмүүс арай ч үхэж дуусаагүй байна. Чиний өмөөрөх тариачин ч чинбат л байхдаа та хөнгөдөж байна. ингэдэггүй юм. Чи Номинд амлачихсан юм уу Импортоор буудай оруулж ирвэл та өрөгдөлөө өгөөд зайлсан нь дээр шүү.

  • З
    ЗОЧИН2023/04/07

    төмс ногоогоо ялгаварлаж зарахгүй бол савалсан төмсний хагсаас их хувь нь гэмтэлтэй муудаж ялзарсан байх юм Төмс үнэтэй тэгээд аваад бараг хагасыг нь хаях юм. Хогоо өндөр үнээр зараад байгаад нь хүнд цагт гээд баярлаад суух юм уу, сайдаа? Сайд хүн ийм зүйлийг бас үнэнээс гадна мэдэх хэрэгтэй. Талхны үнээ эрхбиш мэдэж авсан биз.