З.Энхболдод нэг сарын ХИЛИЙН ХОРИГ тогтоожээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
20
legacy:z enhbold/337991399_927857788550046_5946601864534780728_n.jpg

УИХ-ын дарга асан З.Энхболдод хязгаарлалт, хилийн хориг тогтоох арга хэмжээ авахаар НПГ-аас шүүхэд хандсан ч хилийн хориг тогтоох шаардлагагүй гэж үзсэн байдаг.

Тэгвэл НПГ-аас дахин хүсэлт гаргаснаар шүүх уг асуудлыг хэлэлцэж, улмаар 1 сарын хилийн хориг тогтоожээ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг сунгах аж.

Эргэн сануулахад, Зам тээврийн хөгжлийн /ЗТХ/ сайд асан Б.Энх-Амгаланг Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа тухай үед Ерөнхийлөгчийн Тамгын газар /ЕТГ/-ын даргаар ажиллаж байсан З.Энхболдын холбоотой гэгддэг "Страто" ХХК-д давуу байдал бий болгон "тушаал гаргасан" гэх хэрэгт буруутган яллагдагчаар татсан байдаг. Тэрбээр 2019 оны тавдугаар сарын 3 /2019.05.03/-нд “Авто замын ангилал шилжүүлэх тухай” 134 дугаартай тушаал гаргаж, Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг “Улсын чанартай авто зам” статустай болгож шийдвэрлэсэн гэдэг. Харин 2019 оны долдугаар сарын 1-ний өдөр “Улсын чанартай авто замыг эзэмшүүлэх тухай” 227 дугаартай тушаал гаргаж, Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын холбоотой гэх “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн гэдэг билээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хамгийн том хулгайчуудын нэг жу гаас дутахгүй...

  • З
    Зочин

    Жмнхэнэ хамгийн том хулгайч чинь энэ . төрийн өмчийн хороо гэгчийг байгуулж улсын бүх үйлдвэрүүдийг хааж устгаж хятдад өгсөн. Хужаа бараанд оруулсан . хувьчлал гэдэг нэрээр ард түмнийг дээрэмдэж улсын хамаг хөрөнгийг өөртөө авсан өөрийн хамсаатнуудад хувааж өгч монголчуудыг үгээгүй ядуу болгосон гол хулгайч энэ. Бид санаж байгаа мартаагүй мартахгүй