Ц.Нямдорж: Тавантолгойг тойрсон улстөр, шунал, эрх мэдэлтнүүдийн зодоон улсын аминд хүрэх гэж байна

Улс төр
Turbat
Унших: 3 мин
50
legacy:Nyamdorj said/Nyamdorj.jpg

ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр энэ үеэрээ Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэрэг хэрэгсэхгүй болсон, Консул асан Д.Мөнх-Эрдэнийн хэрэг зэрэг олон асуудлаар байр сууриа илэрхийлэв.

-С.Зоригийн амь насыг хөнөөсөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Улаан цагаан л гэмгүй хүмүүсийг хүний амь захиалгаар хөнөөсөн гээд л гүтгэчихсэн. Захиалагч байхгүй мөртлөө захиалгаар хөнөөсөн гээд ялласан. Би дарангуйлал, хүн хэлмэгдүүлэх хоёрыг үзэн яддаг хүн. Монголын төр хохирлыг нь нөхөн төлөх ёстой. Бүтэн зургаан жил энэ хоёр хүнийг тамалсан. Хэрэг нь задарснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хоёрыг хэлмэгдэж байхад АН эрх барьж байсан. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч, Н.Алтанхуяг Ерөнхий сайд байсан юм. Тэр үед хүний эрх ярьж байхгүй яасан юм. Нүдээ аниад л аваачаад хийчихсэн шд. Хэлмэгдүүлэлт гэдэг юм энэ зүйлээс эхэлдэг юм. Би улстөрд зоргоороо явж ирсэн хүн. Гэхдээ Монголд ардчилал гэдэг зүйлийг нутагшуулах гэж явсан. Гэтэл одоо АН-ыг хар. Ийм нам байдаг юм уу. Би АН-ынханд "Энэ зөвхөн танай намын асуудал биш. Монголын асуудал шүү" гэж зөндөө анхааруулсан.

-Консул асан Д.Мөнх-Эрдэнийг ял авахад таны нөлөөлөх их байсан гэх хардлага олон нийтийн дунд байна?

-Би яахаараа захиалга өгч хүн шийтгүүлдэг юм бэ. Хийсэн хэргийнхээ төлөө л хариуцлага хүлээж байгаа. Би болон миний хүү ямар нэг гомдол гаргаагүй. Доромжлуулахын хувьд зөндөө доромжлуулсан. Тэр болгоныг тэвчсэн. Д.Мөнх-Эрдэнэ элдэв юм яриад л байсан. Би гурван нялх хүүхдийг нь бодоод гомдол гаргаагүй. Хэрэв гомдол гаргасан бол манай гэрийг дроноор авсан асуудлаар гаргах байсан. Би хүүдээ ч гомдол гаргаад хэрэггүй гэж хэлж байсан. Хэрвээ намайг захиалсан гэж хардаад байгаа бол хуулийн байгууллагаар шалгуулчих хэрэгтэй. Захиалгаар хүн ялладаг бол шүүгч, прокурорууд хариуцлага хүлээнэ шүү дээ.

-Нүүрс, Хөгжлийн банк, БЗС-гийн хулгай ихэсч байна. Үүнд Хууль зүйн сайд байсан хүний хувьд ямар бодолтой яваа вэ?

-Сүүлийн үед бүх зүйлийг харлуулж байна. Энэ улс ингэж байгаад сүүлдээ аюул болоод Украин шиг удирдлагагүй болох вий. Ийм аюул байгаа шүү дээ. Би 60-аад жил амьдарч байна. Дэлхий ийм хурцадмал байхыг үзээгүй. Энэ дунд Монгол гэж жижигхэн улс хамрагдах вий. Юм болгоныг хулгайч гэж дууддаг боллоо. Хулгайг шүүх тогтооно. Шүүх зөв шийдвэл хулгай хийсэн нь тогтоогдоно. Гэхдээ шүүх буруу шийдэхийг үгүйсгэхгүй.

-Мафийн гэгддэг Т.Бадамжунай баригдаад ирлээ?

-Би Т.Бадамжунайг танилгүй яахав. Гэхдээ ямар асуудлаар шалгагдаж байгааг мэдэхгүй. Алтан дүрэм бол хуулийнхны ажилд хөндлөнгөөс оролцож болохгүй. Сүүлийн үед хэрэг шалгагдаж эхлэнгүүт л гараад л зарлачих юм. Би бол хэрэг ярьдаггүй байсан.

-Та улстөрд эргэж ирэх үү?

-Одоохондоо бодсон юм алга.

-Та олон жил ХЗДХ-ийн сайдаар ажилласан. Нүүрсний хулгайн асуудлыг мэдэж байсан уу?

-Тавантолгойд очсон хүн болгон хэрэгтэн болдог. Энэ Тавантолгойг 2004 оноос хойш улстөрийн зорилгоор ашиглаж байна. Үүнийг тойрсон улстөр, шунал, эрх мэдэлтнүүдийн зодоон улсын аминд хүрэх гэж байна. Би үүнийг байнга л хэлдэг байсан. Тавантолгойг тойрсон шунал Монголын аминд хүрч мэднэ гэж би ярилцлага өгч байсан шүү дээ. Хулгайтай тэмцэж байгаа ажил бол зөв. Энэ гол нь жинхэнэ эзнээ олж байна уу гэдэг нь өөр асуудал. Нэг хулгайчийг явуулчихаад бүр их хулгай хийдэг хүн тавьчихвал яах уу. Нүүрсний хулгайн асуудал төмөр зам барьсантай л холбоотой. Өмнө нь аахар шаахар зүйл байсан л байх. Төмөр зам яаралтай барь гээд 2019 оноос хойш бужигнуулсан.

Тавантолгойн асуудлаар Х.Баттулгыг сайд байхад би үгээ хэлж байсан. Төрийн гурван өндөрлөгт захидалд бичиж байсан хүн шүү дээ. Би энэ асуудлыг 6 жил ганцаараа ярьсан хүн.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    sanjaasurengiin zorigiig alahad BATUULIIN malgai zorigiin baisan

  • Х
    хүннү

    Гурван шатны шүүхээр нотлогдсон хэрэг гэнт цагаадлаа. Тэр болгонд нь поркурор хянаад шүүхрүү шилшүүлсэн байдаг? Гэтэл тэд өнөөдөр хэрэгсэхгүй болголоо. Үүнээс хархад манай тагнуул,шүүх, поркурорын байгууллага гэдэг чинь ёстой цусгүй алах юм байна гэсэн сэтгэгдэл олон түмэнд төрж байна! Эдэнд яаж итгэх юм? Хэнд ч эзэнгүй хэрэг тохож болох нь байна. Ёстой нөгөө “эзэн нь байвал хэрэг олдоно ш дээ” гэдэг үнэ юм байна. Одоо энэ хоёр хүний хохиролыг буруутай этгээдүүдээр нь барагдуул! Мэдээд маш их мөнгө гарна түүнийг татвар төлөгчийн мөнгөөр төлнө гэж байхгүй шүү. Бид өөрснөө хэдэн цаас олох гэж үйлээ үзэж байна. Наад хүчнийхэн чинь баян, өөсдөөр нь төлүүл! мөн дээрээс нь хүн хэлмэгдүүлсэн хэргээр эрүү үүсэг. Ингэж нэг талдаа гарахгүй бол арай дэндлээ. Хэргийн гол буруутан нь Хурц, Эрдэнэбат нар болж таарах нь үү? Мөнхбаясгалангийн Цэнзүүргүйгээр орохдоо тэд…”батлагдсан, нотлогдсон, хэргээ хүлээсэн” гээгүй билүү?

  • З
    Зочин

    за больж үз зүгээр хүмүүсийг татаж авчраад ялладаг шүүх цагдаа арай ч байхгүй гэж итгэж бна

  • З
    Зочин

    uls turduu orood naad heden nuhduudee juramtai bolgo tegehgui bol tusgaar togtnol nam maani hetsuudlee

  • З
    ЗОЧИН

    ЗОРИГИЙН АЛЛАГЫН ЗАХИАЛАГЧ ОТГОНБИЛЭГ ГЭДГИЙГ НЯМДОРЖ МЭДЭХИЙН ЦААГУУР МЭДЭЖ БАЙГАА ХАМЖИГЧ !!!