Таван ханатай гэр шатаж, 54 настай эмэгтэй өртөж амь насаа алджээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:tuimer/khkhernr.jpg

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Гичиг багийн Талын хонхор хорооллын 3 дугаар гудамжинд гэр шатаж, нэг хүн нас баржээ.

Энэ тухай дуудлага мэдээлэл тавдугаар сарын 10-ны өдрийн 17:46 цагт ОБГ-т ирсэн бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан байна. Тус гал түймэрт М /54 настай, эмэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гарган тус аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөгчид хүлээлгэн өгчээ.