Гэр бүлийн маргааны улмаас өндрөөс үсрэх гэж байсан эмэгтэйг эсэн мэнд буулгажээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:obeg/обег-2.jpg

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 5 дугаар давхраас хүн унах гээд байна гэсэн дуудлага мэдээлэл тавдугаар сарын 10-ны өдрийн 13:28 цагт ОБГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Э /32 настай, эмэгтэй/ гэр бүлийн маргаанаас болж гэртээ амиа хорлох зорилгоор цонхоор үсрэх гэж байсныг 24 минут ажиллаж аюулгүй болгон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.