Жүжигчин Д.Баттөмөр “Трио“ киногоороо “Seattle Filmmaker Awards” наадмаас “Шилдэг эрэгтэй жүжигчин“ шагнал хүртжээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/трио.jpg

Даунтай хүүхдийн талаар өгүүлэх "Трио" кино дахин нэг олон улсын наадмаас шагнал хүртжээ. Тодруулбал, “Трио” уран сайхны киноны найруулагч, жүжигчин Д.Баттөмөр АНУ-ын "Seattle Filmmaker Awards" наадмаас "Шилдэг эрэгтэй жүжигчин" шагнал хүртжээ.

Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Трио киноны ес дэх навч, АНУ-ын Seattle Filmmaker Awards наадмын "Шилдэг эрэгтэй жүжигчин боллоо. Триочуудаа дахиад зөндөө олон навч, шагнал, наадам биднийг хүлээж байна. Чүү чүү" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.