Д.Сумъяабазар: БНСУ-д хууль бусаар хөдөлмөр эрхэлж байгаа 16 мянган иргэнийг хууль ёсны болгох тухай БНСУ-ын эрх баригч намын удирдлагууд холбогдох шийдвэр гаргахаар болсон

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar havar/347590404_212417674909698_8492305832938117833_n.jpg

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНСУ-д албан томилолтоор ажиллаж буй. Энэ үеэр “Ард түмний хүч” намын удирдлагуудтай уулзжээ. Тэрбээр "БНСУ-д хууль бусаар хөдөлмөр эрхэлж байгаа 16 мянган иргэнийг хууль ёсны болгох тухай шийдвэр гаргахад БНСУ-ын эрх барьж буй нам буюу “Ард түмний хүч” намын удирдлагууд холбогдох шийдвэр гаргахаар болсон гэдгээ уулзалтын үеэр илэрхийллээ" гэжээ. Энэ нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын хүрээнд 2 дугаар сард анхлан яригдсан асуудал аж.