Тээврийн хэрэгслийн торгуулиа хэрхэн төлөх вэ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/02/түгжрэл.jpg

Иргэн та www.smartcar.mn болон http://torguuli.police.gov.mn/ сайтуудад хандан өөрийн тээврийн хэрэгслийн дугаарыг оруулан Зөрчлийн тухай хуулиар бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгууль байгаа эсэхийг шалгах боломжтой. Ингэхдээ дараах төлбөрийн шийдлүүдийг ашиглан татвар, торгуулиа төлөх боломжтой аж. Үүнд:

1. E-mongolia.mn цахим хуудас.

2. “Smartcar” аппликэйшн, Smartcar.mn цахим хуудас.

3. Egolomt.mn системийн “Интернэт банк”-аар, “Golomt bank” аппликэйшн, “SocilalPay” аппликэйшнээр, “Голомт” банкны салбар дээр биеэр очиж төлбөр төлөх.

4. “Гялс банк” аппликэйшн, Statebank.mn сайтын “Гялс цахим банк”-аар, мөн Төрийн банкны салбар дээр биеэр очиж төлбөр төлөх.

5. “Gerege” аппликэйшнээр, “Гэрэгэ киоск” машинаар дамжуулан биеэр очиж төлбөр төлөх .

6. Худалдаа хөгжлийн банкны салбар төвүүдээр өөрийн биеэр очиж төлбөр төлөх боломжтой.