С.Наранцогт: Засгийн газар компанийн бүтцэд ажиллах охин компани, төслийн нэгж байгуулах шийдвэр дахиж гаргахгүй

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Narantsogt/346094465_137462842661733_5830693690518503000_n.jpg

Өчигдөр Засгийн газрын ээлжит хурал болсон. Хуралдаанаар соёл, зам тээврийн салбар болон зарим томилгоодтой холбоотой асуудлыг хэлэлцсэн байдаг. Түүнчлэн Шивээ энержи, Газрын ховор элемент төслийн нэгжүүдийг татан буулгах шийдвэр гаргасан. Цаашид ЗГ-аас компанийн бүтцэд ажиллах охин компани, төслийн нэгж байгуулах шийдвэр дахиж гаргахгүй гэдгийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт мэдээлсэн юм. Мөн тэрбээр татан буулгахаар болсон хоёр төслийн нэгжийг удаан хугацаанд зээл, өр авлагаар санхүүжиж ирсэн гэдгийг онцолсон байдаг.