Ц.Сандаг-Очир: Монгол Улсын 2024 оны хөгжлийн төлөвлөгөө ярьж байхад “давхар дээлтэй“ сайд нар алга

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:sandag-ochir gishuun/SandagOchir.jpg

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн ээлжит хуралдаанаар 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон ҮХНӨ зэрэг асуудлуудыг хэлэлцсэн билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Монгол Улсын 2024 оны хөгжлийн төлөвлөгөө ярьж байхад "давхар дээлтэй" сайд нар алга. Та нар ийм хариуцлагагүй учраас л иргэд 152 гишүүнийг дэмжихгүй байгаа юм. Уул уурхай, Эрчим хүч, Байгаль орчин аялал жуулчлалын сайд нар чинь хаачсан юм бэ" хэмэнэ шүүмжлэв.