Э.Бат-Үүл: МАН-ыг тараах Х.Баттулгын зарлиг хүчинтэй байгаа

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:Bat-Uul/546AFBA3-064C-460C-B63A-5B737062EECC.jpg

Хотын дарга асан. АН-ын гишүүн Э.Бат-Үүл өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан Ерөнхийлөгч асан Х.Баттулгын МАН-ыг тараахтай холбоотой гаргаж байсан шийдвэр болон түүнийг дагасан хардлагын талаар өөрийн байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "МАН-ыг тараах нь нийгмийг ужиг хүчирхийлэл рүү түлхэнэ гэж болгоомжлоод би эсэргүүцдэг байв. Гэтэл Х.Баттулга МАН-ыг тараах зарлиг гаргахад, нийгэм бүр дэмжиж, чацга алдсан МАН түүнийг даргын зөвлөхөө болгосон юм. Миний болгоомжлол үндэсгүй байжээ. МАН-ыг тараах зарлиг хүчинтэй байгаа" гэв.