С.Баяр: МАН-ыг би үхэн үхтлээ өмөөрнө

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 5 сек
50
legacy:Bayar S/211182773_150195760438059_2034799195380187509_n.jpg

Хотын дарга асан Э.Бат-Үүл өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Х.Баттулгын МАН-ыг тараах зарлиг хүчинтэй байгаа" хэмээн илэрхийлсэн. Харин тус мэдээлэлд Ерөнхий сайд асан С.Баяр дараах байр суурийг илэрхийлсэн байдаг.

Тэрбээр "МАН-ыг би үхэн үхтлээ өмөөрнө. Үүнд учир бий. МАН-д муу муухай, өөдгүй дорой юм их гэдгийг би мэднэ. Сайн мэднэ. Мэндлээд нэг их удаагүй бусад намууд ч МАНуусаас нэг их ялгаагүйг бас мэднэ. Чи ч бас мэднэ. Бид бүгд энэ нийгмийн төлөөлөл, тусгал учраас тэр. МАН бол нам гэхээсээ амиа авч гарах гэсэн талын цөөн нүүдэлчдийн арга ухаан, аймшигт ХХ зууныг туулсан бидний морь юм. Урдаас салах гэж хойд айлаа хормойдсон арга ухаан, эвгүй хэдэн гарам гатлуулж, даваа давуулсан эцэнхий ганц морь маань. Энэ зуур морь ч, эзэн ч юм юм үзсэн. Энэ үнэн. Гэхдээ салсан уу. Салсан. Давсан уу. Давсан. Өөдгүй бусдаас ялгарах МАН-ын том ялгаа бол энэ. Бусдаар бол адилхан энэ л нийгмийн тусгал. Унаж яваад морио, ханилж яваад нөхрөө гэх нь монголын ёс лав биш. Шинэ зууны шижгэнэсэн залуус шинэ ажнай хүлэгтэй болоход татгалзах юм надад алга. Тэр болтол унаж ирсэн хуучин муу морио гоочилж заазлаад яах юм. Даах ачаагаа чирж явсаар буянаараа болог. Тийм биз, Бат Үүл ээ" гэжээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Архичин хулгайч авилгач өвгөнөө МАН хайрлан магтан дуулах блгүй

  • З
    Зочин

    Тэгэлгүй дээ хагартал баяжих хулгай хийх авилга авах боломж олгосон намдаа баярлалгүй яахав дэ хаха

  • З
    Зочин

    Баяр оюутолгойг хөдлөгсөн гавъяатан энэ гавъяа н мартагдахгүй нүглээс н илүү ....

  • Ү
    Үнэн

    МАН-ын буянаар ЕС болж, Оюутолгойн гэрээг өөртөө ашигтай, ард түмэнд хохиролтой хийж АНУ-д 7 хаус авилгалаар авсан хүн. Нэг хаус нь 3.5 сая доллар гэхээр 21 сая доллар буюу 120 тэрбум төгрөг. 200 ортой 120 цэцэрлэг барих мөнгийг энэ муу авилгачин, архичин өвгөн хуссан. Дээр нь Монголын ард түмний 400 тэрбум долларын баялгийг гадныханд өгсөн луйварчин. Үхэж далд ороосой.

  • З
    Зочин

    Удахгүй онколдох нь дээ