ЗГХЭГ-ын дэд дарга Б.Баасандорж БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авч, АНУ-ын Калифорний их сургуульд суралцжээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:baasandorj mheg/20220608-DSC_4939.jpg

Улс төрчдийн хамаарал бүхий этгээдүүд Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан талаарх мэдээлэл нийтэд ил болсноор олон нийтээс ихээхэн шүүмжлэлийг хүртэж буй. Тухайлбал, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Баасандорж нь 2010 онд АНУ-ын Калифорний их сургуульд суралцахаар 32 мянган ам долларын зээл авч байжээ. Үүнийг одоогийн ханшаар авч үзвэл 110 сая төгрөгийн зээл авч суралцсан байна.