ГХ-ны сайд Б.Батцэцэг БЗС-гаас 6 мянган ам.долларын зээл авч, Нидерландад суралцжээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:Battsetseg said/ЛОГО.jpg

Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүсийн мэдээлэл дунд зарим улс төрчдийн суралцсан баримтууд ч ил болж байна. Тухайлбал, Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэгийн хувьд Боловсролын зээлийн сангаас 6 мянган ам.долларын зээл авчээ. Үүнийг одоогийн ханшаар тооцвол, 20 сая 754 мянган төгрөгтэй дүйцэж буй юм.

Түүний хувьд Нидерландын Маастрихтын Менежментийн их сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр 1.5 жилийн хугацаанд суралцсан нь энэ аж.

Зээлийн мэдээллийн санд:

legacy:Battsetseg said/батцэцэг сайд мэдээлийн сан.PNG

Түүний эзэмшсэн боловсролын намтарт:

legacy:Battsetseg said/батцэцэг намтар.PNG