БХБЯ-ны ТНБД С.Магнайсүрэн БЗС-гаас 16 мянган ам.долларын зээл авч, Англид сурчээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:magnaisuren barilga yam/313093DB-3D8A-4873-A89B-5D6AAD629BC6.jpg

Улс төрчдийн хамаарал бүхий этгээдүүд Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан талаарх мэдээлэл нийтэд ил болсноор олон нийтээс ихээхэн шүүмжлэлийг хүртэж буй. Тухайлбал, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Сандагийн Магнайсүрэн нь 2004 онд Английн Холборн коллежид суралцахаар 16 мянган ам.долларын зээл авсан байдаг. Зээлийн хэмжээг одоогийн ханшаар тооцож үзвэл тэрбээр 55 сая 344 мянган төгрөгтэй дүйцэх мөнгөн дүнгийн зээл авч суралцсан гэсэн үг юм.