Яармагийн зарим хороолол хотхонуудын зэвтэй усны шугамыг угаах ажлыг эхлүүлжээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:5 Шар/амр.jpg

Өчигдрөөс Яармагийн зарим хороолол хотхонуудын зэвтэй усны шугамыг угаах ажлыг эхлүүлжээ. Шинэ өргөө хорооллын холбоос шугамыг угааж эхэлнэ. Эдгээр хороолол хотхонуудын шугамыг угаах халдваргүйжүүлэх ажлыг энэ сарын 27-ны өдөр хүртэл Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас хийнэ. Гэвч шугам, хоолой, нийт тоноглолыг угаах арга хэмжээг удаа дараа авч байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа. Иймд шугамыг солих зайлшгүй шаардлага үүсээд байгаа талаар Хотын Ерөнхий менежер М.Баяраа мэдэгдээд буй юм.