Зүүн аймгуудад шуурсан хүчтэй шуурганаар Хэнтийд 13, Сүхбаатарт таван гэр нуржээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar shoroon shuurga/гэр нурах.jpg

Өчигдөр буюу тавдугаар сарын 19-ний өглөөний 06:00 цагаас зүүн аймгуудын нутгаар цас орж, салхины хурд 18-20 м/с хүрч, Хэнтий , Сүхбаатар аймгийн зарим сумдын нутгаар салхины хурд зарим үед 28-30 м/с хүрч хүчтэй цасан шуурга шуурлаа. Цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн улмаас Хэнтий аймагт 8 байшин, Ерөнхий боловсролын хоёр сургуулийн дээвэр хууларч, 13 гэр нурсан бол Сүхбаатар аймагт 5 гэр нурж, 8 байшингийн дээвэр хууларч, үүрэн телефоны антен унасаныг аюулгүй болгосон гэсэн мэдээллийг ирүүллээ.

Өнөөдөр буюу 05.20-ны өдөр Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 8-13 м/с болж буурч, өдөртөө +9-өөс +14 градус дулаан байх төлөвтэй байна.

Мэргэжлийн байгууллагууд цаг агаарын төлөв байдлын мэдээлэл, урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн сүлжээг ашиглан ард иргэдэд тогтмол хүргэн ажиллаж байна. Иймд та бүхэн мэргэжлийн байгууллагын өгч байгаа заавар зөвлөмжийг дагана уу